/2022.09.28/: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "2023 оны төсвийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Төрийн хэмнэлтийн хууль тавдугаар сард батлагдсан. Төсвийн хэмнэлтийн хуулийг батлуулж, төсвийн хэмнэлт хийх анхны бүтэн жил нь 2023 он. Төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаар энэ оны батлагдсан төсвөөс 198 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдсэн. Тэгвэл 2023 оны нэмэгдэл төсвөөс гарч болох эрсдэл зэргээс 1 их наяд төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдээд байна.
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж 10-25 хувь байдаг татварыг тэглэнэ. Манайд хөрөнгө оруулалтын сангийн хуулийн зохицуулалт бий болоод 10-аад жил болж байна. Одоогоор 4-5 компани үйл ажиллагаа явуулдаг. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа байхгүй байгаа учраас татварын бодлогоор бүрэн дэмжинэ" гэлээ.