Мета Украиныг шүүмжилсэн Оросын сайтуудын сүлжээг хааж байгаагаа зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мета Украиныг шүүмжилсэн Оросын сайтуудын сүлжээг хааж байгаагаа зарлав

Facebook hits out at Russia blocking its platforms - BBC News

/2022.09.28/: Мета компани Украиныг шүүмжилсэн Оросын 60 гаруй сайтын сүлжээний үйл ажиллагааг зогсоосноо мэдэгдэв.

Мета компани томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн интернэт хуудсуудын нэрээр халхавчилж, Украин болон хориг арга хэмжээг шүүмжилсэн материал тараасан орос гаралтай 60 гаруй сайтын сүлжээний үйл ажиллагааг зогсоосон гэдгээ мэдэгджээ.

Тус компанийн мэргэжилтнүүд уг ажиллагаанд Оросын эрх баригчид оролцсон гэх нотлох баримтыг олж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч Европ, Ази дахь Оросын элчин сайдын яамдууд тус нийтлэлүүдийг өөрсдийн хуудсанууддаа хэвлэсэн хэмээн мэдэгджээ.

Meta компани мэдээлснээр, тус сүлжээ нь тавдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд Spiegel, The Guardian, Bild зэрэг Европын мэдээний байгууллагуудын вэб хуудсуудыг нарийвчлан дуурайсан 60 гаруй сайтаас бүрдсэн байна.

Мета компани тайландаа «Сүлжээ нь Украин, Украины дүрвэгсдийг шүүмжилсэн, Оросыг дэмжиж буйгаа илэрхийлсэн, барууны орнуудад тавьсан хориг арга хэмжээний үр дагавраас эмээж буйгаа илэрхийлсэн нийтлэл, меме, видеоны цуглуулга нийтэлсэн ба дараа нь эдгээр материалуудыг янз бүрийн нийгмийн сүлжээ, интернет платформоор дамжуулан хуулбарласан» гэж дурджээ.

"Бид энэ сүлжээний домэйнуудыг хаахад тэд англи, франц, герман, итали, испани, орос, украин хэл дээр шинэ вэбсайт үүсгэхийг оролдож байсан.» гэж Мета зарлажээ.

*Мета компанийг (Facebook, Instagram олон нийтийн сүлжээ) ОХУ-д үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулагч хэмээн хориглосон.

Эх сурвалж: РИА

Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг 1.9 хувь өсөж, инфляци 14.4 хувьтай байна
Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг 1.9 хувь өсөж, инфляци 14.4 хувьтай байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.