Газар хөдлөлтийн мэдээллийг амжиж анхааруулах 10 цамхаг нэмж байршуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар хөдлөлтийн мэдээллийг амжиж анхааруулах 10 цамхаг нэмж байршуулна

Г.Нэргүй: Гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирсэн

/2021.08.20/ Газар хөдлөлтийн мэдээллийг амжиж анхааруулах 10 дуут цамхгийг байршуулна гэлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй, "Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Он гарсаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлт 661 удаа мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн мэдээллийг амжиж анхааруулах дуут цамхаг 60 орчим бий" гэв.

Газар хөдлөлтийн гамшгийг цаг минут, он, сар, өдрөөр нь урьдчилан хэмжиж гаргах техник хэрэгсэл шинжлэх ухаанд одоогоор гараагүй. Мөн мэрэгч амьтан, могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь шинжлэх ухаанд батлагдаагүй учир энэ тохиолдолд иргэд тайван байх хэрэгтэйг гэлээ.

Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд итгэж, худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье гэв.

Хүнийг шинжихүй
Хүнийг шинжихүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.