Нийт шугам сүлжээний 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт шугам сүлжээний 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан

/2021.08.20/ Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар өнөөдрийн хэвлэлийн хурлаар:

Орон сууцны хорооллын нийт шугам сүлжээний 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.

Олон улсын түвшинд хүрч ажиллахын тулд хөрөнгө санхүүгийн дэмжлэг, нэгдсэн данстай байх хэрэгтэй. Олон улсын хотод газар шорооны ажил хийхгүйгээр хонгилын системээрээ шугам сүлжээгээ сольдог.

Одоогийн нөхцөлд бидэнд газар ухахаас өөр сонголтгүй. Өнгөрсөн өвөл аравдугаар хорооллын арын шугам хоолой хэд хэдэн удаа хагарсан, үүнээс шалтгаалж оршин суугчид өвөл хөлдөх эрсдэл үүсдэг.

Шугам сүлжээгээ сольдоггүй болохын тулд төсөв хөрөнгийг үүсгэж түүгээрээ хонгилын системтэй болж засвар шинэчлэл, гэмтлийг газар доогуур явж шийддэг болох ёстой юм. Засварлахгүйгээр өнөөдрийн хүчин чадлаараа байвал бид өвөл хөлдөнө гэсэн юм.

Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна
Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.