Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна

/2021.08.20/ Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахыг зорьж байна гэж “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Хурлын эхэнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулагдсан талаар мэдээлэл өглөө.

Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Энэ хүрээнд дээрх асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөжээ.

Мөн сүүлийн 30 жилийн хугацаанд барьж байсан бодлогын гажуудлыг засаж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан байна.

Улаанбаатар хотод өөрийн гэсэн дүрэм, стандарт байх ёстой. Цаашид хотын түгжрэлийг бууруулахад хиймэл оюун ухааныг ашиглана.

Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулах юм. Уг дүрмийг боловсруулахдаа иргэдээс санал хүсэлт авах юм байна.

Цаашид түгжрэлийг бууруулахын тулд таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэв. Тодруулбал, Хот төлөвлөлт, Авто замын сүлжээг шинэчлэх, Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, Эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авах ажээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Ковид-19” халдварын үед цэцэрлэгийн сургалт яаж явагдах вэ?
Ковид-19” халдварын үед цэцэрлэгийн сургалт яаж явагдах вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.