Дельта хувилбараас шалтгаалж газрын тосны үнэ огцом унажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дельта хувилбараас шалтгаалж газрын тосны үнэ огцом унажээ

Fossil Fuel Jobs On The Decline, Makes Way For Renewable Ones

/2021.08.20/: Лондонгийн “ICE Futures” биржид Brent маркийн 10-р сарын фьючерсийн үнэ өчигдөр баррель нь 65.99 ам.доллар болсон нь лхагва гарагийн хаалтын ханшаас 2.24 ам.доллар буюу 3.28% доогуур байна. Мөн Нью-Йоркийн худалдааны биржийн (NYMEX) цахим арилжааны есдүгээр сарын WTI бирж дээрх фьючерсийн үнэ нэг баррель нь 63.10 ам.доллараар борлуулагдсан нь өмнөх арилжааны хаалтын үнээс 2.36 ам.доллар буюу 3.61% бага байна. Ийнхүү газрын тосны үнэ буурсан нь тавдугаар сараас хойших хамгийн бага түвшинд очиж буй үзүүлэлт юм.

Коронавируст халдвар (COVID-19)-ын дельта омгийн тархалт дэлхий нийтийг хамарч, улс орнууд хариу арга хэмжээгээ чангатгах болсон нь газрын тосны ханш огцом буурахад нөлөөлснийг шинжээчид дүгнэж байна. Түүнчлэн “OPEC+”-ийн зарим орнууд газрын тосны үйлдвэрлэлийн суурь түвшинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь зах зээлд илүүдэл үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний ханш унахад нөлөөлсөн гэв.

Швейцарийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч “UBS Group AG” компанийн шинжээч Жованни Стауново "Эдийн засгийн цаашдын төлөв байдал, долларын ханш чангарах, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх зэрэг санаа зовнил нь газрын тосны зах зээлд тус болохгүй байна" гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Санхүү, бизнес, дүн шинжилгээ, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн сайтын шинжээчид "Газрын тосны эрэлт ойрын долоо хоногуудад жигд бус ч гэсэн өссөөр байх болно. Газрын тосны зах зээлд хомсдол хэвээр байгаа. Энэ нь ирээдүйд үнийг дэмжих ёстой" гэж байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: УУХҮЯ

616 мянган га талбайд тариалалт хийсний талаас илүү хувь нь улаанбуудай
616 мянган га талбайд тариалалт хийсний талаас илүү хувь нь улаанбуудай
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.