Интермед эмнэлэг томуугийн вакцин хийж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интермед эмнэлэг томуугийн вакцин хийж эхэлжээ

Doctor explains importance of flu vaccine during COVID-19 pandem -  WRCBtv.com | Chattanooga News, Weather & Sports

Интермед эмнэлэг 2021-2022 оны улирлын томуугийн дархлаажуулалтын вакцин хийж эхэлжээ.

Томуу бол вирусаар үүсгэгддэг өвчин бөгөөд вирустай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Ханиад томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг.

Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.

Томуугийн дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах шаардлагатай хүмүүст:

  • Бага насны хүүхэд
  • 65-аас дээш насныхан
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүс
  • Бусад архаг өвчтэй хүмүүс хамаарах бөгөөд суурь өвчин сэдэрч хүндэрдэг.

Дэлхий дээр жил бүр олон хүн ханиад томуугийн улмаас нас бардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол ВАКЦИНД ХАМРАГДАХ юм.

Нийт ЖДҮ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд
Нийт ЖДҮ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.