ШУУРХАЙ: Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлалаа

/2022.09.21/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчлэн дайчлах тухай зарлигт дөнгөж сая гарын үсэг зурлаа.
Ингэхдээ зөвхөн нөөцөд байгаа иргэдийг цэрэг татлагад хамруулж, Украинд хийсэн тусгай ажиллагааны туршлагыг харгалзан нэмэлт сургалтад хамрагдах болно .
Төрийн тэргүүний хэлснээр өнөөдрөөс дайчлах ажил эхэлнэ.
Дайчилгаанд оролцсон дайчлагдсан оросууд гэрээний дагуу цэргийн алба хааж байгаатай адил нөхцөлтэй байх аж.
Баримт бичигт дурдсанчлан, хэсэгчилсэн дайчилгааны хугацаанд тухайн иргэн нь нас, эрүүл мэндийн шалтгаан болон шүүхийн шийдвэрээр цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой аж.

Цэргийн хэсэгчилсэн дайчилгааны талаар Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу яг одоо мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ:

"Эх орон, түүний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрт ард иргэд, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах үүднээс ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа явуулах тухай Батлан ​​хамгаалах яам, Жанжин штабын саналыг дэмжих шаардлагатай гэж үзэж байна" гэв.

"Зөвхөн нөөцөд байгаа хүмүүс, тэр дундаа цэргийн алба хаасан, туршлагатай хүмүүс л цэргийн албанд татагдана" гэж Путин онцолжээ. Тэднийг Украинд илгээхээсээ өмнө нэмэлт сургалтад хамруулах аж.

Эх сурвалж: Риа

Интерполын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
Интерполын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.