Бямба гарагт УБЕГ-ын “Нээлттэй өдөрлөг“ болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бямба гарагт УБЕГ-ын “Нээлттэй өдөрлөг“ болно

/2022.09.21/: Улсын бүртгэлийн байгууллагаас “Нээлттэй өдөрлөг”-ийг 2022 оны есдүгээр сарын 24-ний Бямба гарагийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн байранд тус тус зохион байгуулах гэж байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйл ажиллагаанд хамрагдсанаар Улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөө, мэдээ мэдээллийг авах боломжтой.

  • Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ
  • Иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагаа
  • Цахим машин буюу киоскоор иргэдэд үзүүлэх үйлчилгээ
  • Улсын бүртгэлийн лавлагаа үйлчилгээ
  • Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Эх сурвалж: УБЕГ

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ
“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ
 
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.