“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

/2022.09.21/: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулах "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагийн талаарх мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулав.

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга оролцож дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Энэхүү үзэсгэлэн яармагийг жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцоно. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулах юм. Үзэсгэлэн яармагт дотоодын 30 гаруй компани оролцоно.

Түүнчлэн МҮХАҮТ-д есдүгээр сарын 22-нд Монгол-Оросын бизнес форум, есдүгээр сарын 23-нд Монгол-Беларусын бизнес форум болно. Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа.

ОХУ-аас мод, модон материалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирж буй бол Беларусаас хөдөө аж ахуй, хүнсний салбар, эм, эмнэлэг, боловсрол, хүнд машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд ирсэн гэлээ.

Гадаад, дотоодын 100 гаруй ААН доорх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна.

  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Хөнгөн үйлдвэрийн салбар
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Мэдээллийн технологи
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Шинэ техник, технологи, инновац

47 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлт маргааш 15:00 цагт Мишээл экспо төвд болно.

Эх сурвалж: НЗДТГ

И-Монголиа системд байгаа лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулахгүй
И-Монголиа системд байгаа лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.