И-Монголиа системд байгаа лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулахгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И-Монголиа системд байгаа лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулахгүй

May be an image of 4 people, people standing and suit

/2022.09.21/: ЦХХХЯ:Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр дараах боломжууд бий болно:

-“И-Монголиа" системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага , албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх.

Үүнд: иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт багтаж байна.

No photo description available.

- "И-Монголиа” системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбар олгох боломж бүрдүүлэх.

- Цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцэрнэ.

Эх сурвалж: ЗГ

Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа
Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.