Ж.Ганбаатар: Лицензийн зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Лицензийн зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгоно

/2022.09.20/: Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан "Mining week-2022" нэгдсэн чуулга уулзалтыг УУХҮЯ-аас зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл засгийн газраас салбарын талаар барьж буй бодлогын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа.

"Салбарын долоо хоног нь хариуцлагатай уул уурхайг дэмжихэд чиглэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхолыг төрүүлж, хөрөнгө оруулалтыг татах, мөн орон нутгийн болон Засгийн газрын, иргэдийн оролцоо ямар байх шийдлийг олох зорилготой зохион байгуулж буй”-г онцоллоо.

Тэрээр, өнөөдөр бид салбарын асуудалд юуны өмнө хариуцлагагүй уул уурхай яагаад байна гэдэг талаас хандах учиртай гэв. Тодруулж хэлбэл, хариуцлагатай уул уурхайг дэмжиж байж гэмээн байгалийн баялгийг сүйтгэж буй, нөхөн сэргээдэггүй байдалд яам тодорхой бодлого барьж хатуухан байдлаар хандана гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Гэтэл өнөөдрийн байдлаар ашигт малтмал эрэх, хайх эрх олгохыг хориглосон хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 76 хувийг хамарч, зөвхөн 2.6 хувьд нь эрэх, хайх үйл ажиллагаа явагдаж, 0.23 хувьд нь идэвхтэй ашиглалт хийгдэж, үйл ажиллагаа явагдаж буйг тодотголоо.

Тиймээс эрэн хайх зөвшөөрөл олгох ажлыг 400-500-гаар нь замбраагүй байдлаар бус, сонгон шалгаруулах замаар, энэ салбарт хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх бололцоотой байдлаар зарлана. Энд иргэд, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндлөнгийн хяналтаа сайжруулмаар байна гэв.

Тэрээр салбарын орлогоос орон нутагт хэдэн хувийг төвлөрүүлж буй талаарх асуултад, орлогыг эхлээд улсын төсөвт төвлөрүүлж буцаагаад бүх аймаг, сумдад тэгш байдлаар хуваарилна. Яам үүнийг дангаар шийдэхгүй, төр, засаг хуулийн хүрээнд нийцүүлэн анхаарч ажиллана гэв.

Барилгын бүтээц нурж 2 хүнийг даржээ
Барилгын бүтээц нурж 2 хүнийг даржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.