Барилгын бүтээц нурж 2 хүнийг даржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын бүтээц нурж 2 хүнийг даржээ

/2022.09.20/: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын хийц бүтээц нурж, хүн дарагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход шинээр баригдаж байгаа 3 давхар барилгад цутгалт хийгдэж байх үед тулгуур бэхэлгээ нурж тэнд ажиллаж байсан Өвөрхангай аймгийн харьяат иргэн А/25 настай, эрэгтэй/, иргэн Ж/21 настай, эрэгтэй/ нар барилгын бүтээцэд дарагдаж, бэртэж гэмтсэн байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТ-ийн эмчид, ослын газрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

БНХАУ-ын элчин сайд: Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг
БНХАУ-ын элчин сайд: Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.