БНХАУ-ын элчин сайд: Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын элчин сайд: Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг

/2022.09.10/: Сүүлийн үед, Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт намын Гадаад харилцааны албаны дарга У Жаошегийн нийтлэлийг гаргасан байна. Энэхүү нийтлэлд “Тайванийн тусгаар тогтнол” гэх агуулгыг эрээ цээргүй тарааж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг мушгиж, Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг гэдгийг санаатайгаар үгүйсгэж, “Тайванийг НҮБ-д элсэх”-ийг уриалсан байна.

Тэгвэл үүнтэй холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Үүнд, "Дэлхий дээр нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. Энэ бол ямар ч хүн, ямар ч хүчин өөрчлөх боломжгүй бодит үнэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолд БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын бүх ард түмнийг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс Тайвань НҮБ-д элсэх асуудал огт байх боломжгүй.

COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчин янз бүрийн шалтаг гаргаж, халдвар хамгааллын сэдвийг улс төржүүлж, олон улсын тавцанд нэг Хятад зарчмыг өдөөн хатгахыг завдсан. Гэвч, нэг Хятад зарчмыг баримтлах нь ерөнхий хандлага хийгээд ард түмний хүсэл, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын нийгэмлэгийн нийтлэг ойлголцол юм. “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчний санаархал бүтэхгүй.

Монгол Улсын Засгийн газар нэг Хятад зарчмыг тууштай баримталж, “Тайванийн тусгаар тогтнол”-ын эсрэг байдагт Хятадын тал талархал илэрхийлье. Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарим тал дээр хуурмаг байдалд автаж, Монгол Улсын бодлоготой харшлах нийтлэлийг нийтэлсэн явдалд бид харамсаж байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнээс суралцана гэж найдаж байна. Хятад, Монгол хоёр улс Иж бүрэн стратегийн түншүүд, найрсаг хөршүүд. Хятадын талын улс орныхоо бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар болон ард түмэн цаашид ч мөн ойлгож, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ
Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.