/2021.08.20/ Халдварын голомттой бүсэд ажиллаж буй эмч, цагдаа, ОБЕГ-ын ажилтнуудад вакцины гуравдугаар тунг хийх шийдвэр гарсан.
Өнөөдрийн байдлаар дээрх хүмүүсээс 2500 гаруй иргэн Астразенека вакцин хийлгүүлээд байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр хийж байгаа гэдгийг анхааруулмаар байна гэлээ.
Харин иргэдэд вакцины гуравдугаар тунг хэзээ хийх нь тодорхойгүй байна. Эхний хоёр тунг ижилхэн вакцин байхаар тогтсон. Гурав тунг эхний хоёр тунгаас өөр байх эсэхийг судалгаа шинжилгээ хийсний дараагаар шийдвэрлэнэ гэв.