Ковид тусаж эдгэрсэн ч шинж тэмдэг илэрч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид тусаж эдгэрсэн ч шинж тэмдэг илэрч байна

/2021.08.20/ Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн ч шинж тэмдэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх тохиолдол байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, "Ковидын халдвар авч эдгэрсний дараа тухайн иргэнд 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байна. Ингэхдээ ядарч сульдах, толгой эргэх, дотор муухайрах зэрэг багтана. Халдварыг танихгүй хүнээс илүүтэй ажлын газар, гэр бүл, найз нөхдөөсөө авч байна" гэлээ.

Тиймээс аль болох халдвараас маш сайн сэргийлэх хэрэгтэй байна гэв.

Хөдөө орон нутагт наадам, хурим, үсний найр зэрэг 400 гаруй баяр зохион байгуулагдсан. Үүнээс шалтгаалж халдварын тохиолдол ихсэж байна. Зарим аймагт аялагчид ихээр очсоноос халдварын тохиолдол ихсэж байна гэлээ.

Танхимаар хичээллэх болсонтой холбоотой шинжилгээний цэгийн байршил өөрлчөгдлөө
Танхимаар хичээллэх болсонтой холбоотой шинжилгээний цэгийн байршил өөрлчөгдлөө
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.