/2022.09.20/: Мексикт өчигдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд өмнө нь 2 удаа яг энэ өдөр аймшигтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 13.05 цагт Мичоакан мужийн Ла Пласита де Морелос хотын ойролцоо 15 км-ийн гүнд болсон байна.
Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор твиттер хуудсаараа дамжуулан Колима мужийн Манзанилло боомт хотод худалдааны төвийн хана нурсны улмаас нэг хүн амиа алдсан гэж мэдэгдэв.
Мехико хотод албадан нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан ч хотын дарга Клаудиа Шейнбаум хэлэхдээ, "Одоогоор нийслэлд хохирол учраагүй байна" гэжээ.
АНУ-ын цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх систем нь далайн эргийн ойролцоо цунами болох эрсдэлтэй гэж мэдэгдсэн бөгөөд олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүд Манзанильо хотод үер болж байгааг харуулжээ.
Тус улсын төв болон өмнөд хэсэгт газар хөдлөлт болж 370 хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учруулснаас хойш яг таван жилийн дараа ийнхүү газар хөдлөлт болжээ. 1985 оны мөн өдөр болсон газар хөдлөлтийн улмаас 5000 орчим хүн амь үрэгдэж байсан аж.
Эх сурвалж: Theguardian