Ховд аймагт тарваган тахлын дахин 1 тохиолдол бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт тарваган тахлын дахин 1 тохиолдол бүртгэгдлээ

/2022.09.20/: Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн "С" нь 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хйисэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагджээ.

Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна.

Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөөрөй.

No photo description available.

Эх сурвалж: ЭМЯ

“Увс нуурын хотгор” дархан газар байгуулах тухай хамтарсан хурал боллоо
“Увс нуурын хотгор” дархан газар байгуулах тухай хамтарсан хурал боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.