Монголын баг тамирчид Паралимпыг зорилоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын баг тамирчид Паралимпыг зорилоо

May be an image of 15 people, people standing, people sitting and indoor

/2021.08.20/: “Токио-2020” паралимпийн наадамд оролцох баг тамирчдын түрүүч өнөөдөр Токиог зорьж байна. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Наран улсыг зорилоо.

Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.

16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Эх сурвалж: МҮОХ

Хууль бус гэрээ байгуулж ажиллаж байсан уурхайн ажлыг зогсоожээ
Хууль бус гэрээ байгуулж ажиллаж байсан уурхайн ажлыг зогсоожээ
 
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.