Хууль бус гэрээ байгуулж ажиллаж байсан уурхайн ажлыг зогсоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус гэрээ байгуулж ажиллаж байсан уурхайн ажлыг зогсоожээ

May be an image of outdoors

/2021.08.20/: Экологийн цагдаагийн албанаас Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл очжээ.

Мэдээллийн дагуу таслан зогсоох зорилгоор тус албанаас 2, Төв аймаг дахь цагдаагийн газраас 2 нийт 4 алба хаагч, 2021 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хяналт шалгалтаар ажилласан байна.

“Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй талбайд энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн 19 цагт очиж ажиллахад тус нөхөрлөл нь 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргатай Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулж техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Түрээсийн дугуйн Ubike үйлчилгээ нээлтээ хийлээ
Түрээсийн дугуйн Ubike үйлчилгээ нээлтээ хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.