Түрээсийн дугуйн Ubike үйлчилгээ нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түрээсийн дугуйн Ubike үйлчилгээ нээлтээ хийлээ

/2021.08.20/: Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй түрээсийн дугуйн Ubike төсөл 2021 оны намрын улирлын нээлтээ хийлээ.

UBIKE дугуйн хуваалцлын системийн хүрээнд энэ жил 21 байршилд 100 гаруй дугуйг үйлчилгээнд гаргаж буй бөгөөд, нийслэлд байгаа болон шинээр баригдаж буй дугуйн замын трассуудтай түрээсийн үйлчилгээгээ холбоод байна.

Ubike төсөл 2021 оны намрын улирлын нээлтийн хүрээнд өнөөдөр олон нийтийн түрээсийн унадаг дугуйн системийн танилцуулгыг хийж, системд хэрхэн бүртгүүлж түрээсийн дугуй хэрэглэх талаарх заавар мэдээллийг өглөө.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: НИТХ

Монгол орны цөлжилтийн зургийг боловсруулан гаргалаа
Монгол орны цөлжилтийн зургийг боловсруулан гаргалаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.