Монгол орны цөлжилтийн зургийг боловсруулан гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол орны цөлжилтийн зургийг боловсруулан гаргалаа

/2021.08.20/ Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь БОАЖЯ-ны захиалгаар “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргалаа.

“Монгол улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Ажлын хүрээнд Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх 30 гаруй үзүүлэлтийг тооцоолжээ.

Тэдгээрээс 18 үзүүлэлтийн сүүлийн 20-40 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргасан байна.

Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн байна.

Үүний 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Амралтын өдрүүдэд автомашингүй өдөр болно
Амралтын өдрүүдэд автомашингүй өдөр болно
 
“Төсвийн нээлттэй байдал 2025”: Төсөвт олон нийтийн оролцоо бага байна
“Төсвийн нээлттэй байдал 2025”: Төсөвт олон нийтийн оролцоо бага байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.