/2021.08.25/
Наймдугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөө буюу зүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм.
Мөн наймдугаар сарын 28-ны Бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний Ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.
Эх сурвалж: ЗХТЗИГ