/2022.09.15/ Дарханы арьс ширний цогцолбор төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлжээ.
Тодруулбал, Зарим төрийн байгууллагын удирдах албан тушаалтны үйлдлээс болж үндэсний хөрөнгө оруулагч компанийн хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалт, зарцуулсан 54 тэрбум төгрөг үнэ цэнгүй болох нөхцөл байдал үүсжээ. Түүнчлэн төсвийн олон тэрбум төгрөгийг үргүй зарцуулж байж болзошгүй үйлдэл гарсан байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тус шинээр томилогдсон сайд болон холбогдох албан тушаалтнуудад зохих үүрэг даалгаврыг өгч, хуулийн хүрээнд шийдвэрлэхийг хүсжээ.