/2022.09.14/ Цэцэрлэг, сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотой 0-4 насны хүүхдүүд энтеровирусийн халдвараар өвчлөх тохиолдол их байна.
Тухайн вирусийн гол шинж тэмдэг нь өндөр халуурна, биеэр тууралт гарна, нус шүлс гоожих, хоолой өвдөх, суулгах, татах зэргээр илэрнэ.
Энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ дархлааг дэмжиж , амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, хувийн ариун цэврийг сайтар сахиулж дур мэдэн буруу эмчилгээ хийхгүй байхыг сануулж байна.Таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй яаралтай өрх болон дүүргийн эмнэлэгтээ хандан мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
Дур мэдэн буруу эмчилгээ хийснээр өвчлөлийг хүндрүүлж цаашлаад амь насанд хүртэл хохиролтой болохыг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 3-р ээлжийн ахлах эмч Т.Машбат зөвлөлөө.
Б.Баянзаяа