“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эрх олгох зарчмыг батлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эрх олгох зарчмыг батлалаа

/2022.09.15/: 2024 онд БНСУ-ын Канвон аймагт болох залуучуудын өвлийн олимпын ганцаарчилсан төрлийн тэмцээн уралдааны эрх олгох зарчмыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталлаа.

Үүний дагуу олимпын эрхийн бүх тэмцээн 2023 оны арванхоёрдугаар сард багтан дууссан байх ёстой. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд олимпын наадам явагдах юм.

Залуучуудын өвлийн олимпод 1900 орчим тамирчин өвлийн спортын үндсэн долоон төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөнө. Пёнчаны өвлийн олимпын үеэр ашигласан цөөнгүй төхөөрөмжийг Канвоны залуучуудын олимпод дахин ашиглах юм.

Монголчуудын хувьд өмнөх Лозанны олимпод биатлон, цанын төрлөөр зургаан тамирчинтай оролцож байв.

Б.Хулан алтан медалийн төлөө өрсөлдөнө
Б.Хулан алтан медалийн төлөө өрсөлдөнө
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.