Б.Хулан алтан медалийн төлөө өрсөлдөнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хулан алтан медалийн төлөө өрсөлдөнө

/2022.09.14/: "Белград-2022" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Батхуягийн Хулан хагас шигшээд ялалт байгуулж, финалд шалгарлаа.

Тэрбээр хагас шигшээд энэ жилийн Европын аварга, залуучуудын дэлхийн аварга Шведийн Эмма Малмгренд 2:6-аар дийлдэж яваад өрсөлдөгчөө цэвэр дарж ялсан юм. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-д шигшээд шалгарсан 29, 30 дахь тохиолдол болж байна. Б.Хулан өнөөдөр шөнө шигшээ барилдаанд АНУ-ын Доминик Парриштай хүч үзэх юм

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

ЕБС орчмын дэлгүүрүүдээс наполеон, ороомог зэрэг бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан зөрчил илэрчээ
ЕБС орчмын дэлгүүрүүдээс наполеон, ороомог зэрэг бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан зөрчил илэрчээ
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.