“ЦХХХЯ болон технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг Буянт-Ухаа нисэх буудал руу нүүлгэнэ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЦХХХЯ болон технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг Буянт-Ухаа нисэх буудал руу нүүлгэнэ“

/2022.09.14/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрээр:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд болон инноваци, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Нүүлгэх ажлыг зохион байгуулах, инновацийн төв болгон өргөжүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан.

Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудыг хотын төвөөс гаргах, Хөшигийн хөндий рүү шат дараатайгаар шилжүүлэх тогтоол батлагдсан. Тиймээс бид Буянт-Ухаа нисэх буудлын тодорхой хэсэгт ЦХХХЯ, түүний харьяа байгууллагуудыг шилжүүлж байна гэв.

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сараас эхэлнэ
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сараас эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.