“Цементийн нийлүүлэлт тасалдахгүй бол ирэх сарын 31 гэхэд Дарханы зам ашиглалтад орно“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цементийн нийлүүлэлт тасалдахгүй бол ирэх сарын 31 гэхэд Дарханы зам ашиглалтад орно“

/2022.09.14/ Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас цементийн гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан:

-Цементийн албан татварыг тэглэж байгаа нь нийтийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг гэдгийг хэлмээр байна. Мөн зах зээл дээрх үнийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс дээрх шийдвэрийг гаргалаа. Хэрэв цементийн нийлүүлэлт зогсохгүй бол Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын хөдөлгөөнийг энэ оны аравдугаар сарын 31 гэхэд нээх боломжтой. Энэ боломжийг алдаж болохгүй. Хэрэв үүнийг алдах юм бол бид ахиад 6,7 сар хуучин замаараа явах эрсдэлтэй байна гэлээ.

Б.Жавхлан: 2022 он дуустал цементийн гаалийн албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
Б.Жавхлан: 2022 он дуустал цементийн гаалийн албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж шилдэгээр шалгарлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж шилдэгээр шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.