“Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлажээ

БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ТҮҮХИЙН ХУУДАСНАА...

/2022.09.14/: Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2022 оны “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлажээ.

Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй бүтээл нь тавигдах шаардлага, журамд заасан зохих бүрдүүлэлтийг хангасан байх ба түүнийг бүрдүүлсэн материал, баримт бичгийн хамт зохиогч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2022 оны аравдугаар сарын 01-ний өдрийн 9.00 цагаас мөн сарын 25-ны өдрийн 18.00 цагийн дотор хүлээн авч, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл шалгаруулах аж.

Шалгарсан бүтээлийн төрөл тус бүрд “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, мөнгөн урамшуулал олгоно. Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналыг “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-өөр гардуулна гэв.

May be an image of 3 people

Энэхүү мэдээлэлтэй холбоотоогоор холбоо барих утас: 51-263202

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Эх сурвалж: БХЯ

Сургууль, цэцэрлэгийн ойролцоох дэлгүүрүүдээс 294 зөрчил илрүүлжээ
Сургууль, цэцэрлэгийн ойролцоох дэлгүүрүүдээс 294 зөрчил илрүүлжээ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.