/2022.09.14/: Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад 2022 оны есдүгээр сарын 05-ны өдрөөс 09-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ хамрагдсан байна.
Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлэн ажиллажээ.
Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дуусан хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
Эх сурвалж: МХЕГ