/2021.08.20/: Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна.
Хурлаар хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Энэ жилийн хувьд 8 дугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 08:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм.
Эх сурвалж: НЗДТГ