Швед улс гангийн үйлдвэрлэлд “хувьсгал“ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Швед улс гангийн үйлдвэрлэлд “хувьсгал“ хийлээ

Swedish steel boss: 'Our pilot plant will only emit water vapour' –  EURACTIV.com

/2021.08.20/: Шведийн байгаль орчинд ээлтэй ган үйлдвэрлэгч HYBRIT нь дэлхийн анхны "хувьсгалт" металлыг нийлүүлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр тус компани одоо дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын найм орчим хувийг эзэлдэг гангийн үйлдвэрийг үндсээр нь өөрчлөх төлөвлөгөөтэй байна гэжээ.

HYBRIT-ийн анхны үйлчлүүлэгч нь Volvo автомашины компани болсон бөгөөд 2026 оны эхээр арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цэвэр гангийн туршилтын багцыг хүлээн авчээ.

Шведийн компани 2020 онд нүүрстөрөгчгүй ган үйлдвэрлэх технологийг тус улсын хойд нутгийн Лулеа хотын үйлдвэрт туршиж эхэлжээ. Уламжлалт гангийн үйлдвэрлэлд нүүрс шаардлагатай байдаг бол HYBRIT -ын үйлдвэрлэлд нүүрсийг цахилгаан, ногоон устөрөгчөөр сольсон.

Шведэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын 10 хувь, Финлянд улсад 7 хувийг эзэлдэг гангийн үйлдвэрлэлийн SSAB компани нь цэвэр ган туршилтаар нийлүүлэх нь чулуужсан түлшнээс татгалзах чухал алхам болно гэж үзэж байна.

Н2 Green Steel хэмээх өөр нэг компани Шведийн хойд хэсэгт байгаль орчинд ээлтэй ган үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөж байна. Тус компани металл үйлдвэрлэхээс гадна 2024 оноос сэргээгдэх эх үүсвэрээс устөрөгч үйлдвэрлэж эхэлнэ.

Түүнчлэн Орос улс төмөрлөгөөс гарах утааг бууруулахаар ажиллаж байна. 4-р сард En+ Group нь нүүрстөрөгчийн ул мөр багатай хөнгөн цагаан үйлдвэрлэжээ.

Нэг тонн металл тутамд ердөө 0.01 тонн CO2 байдаг-энэ хөнгөн цагааныг 99 хувь байгаль орчинд ээлтэй гэж үздэг.

Эх сурвалж: lenta.ru

Хотын төвлөрлийг сааруулах ажлын хэсэг байгууллаа
Хотын төвлөрлийг сааруулах ажлын хэсэг байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.