UB ART FESTIVAL 2021 “УЛААНБААТАР“ олон улсын дүрслэх урлагийн наадам
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UB ART FESTIVAL 2021 “УЛААНБААТАР“ олон улсын дүрслэх урлагийн наадам

/2021.08.19/: 2021 оны 8-11 сарын хооронд “Контемпорари урлагийн үзэсгэлэн”, “Art Bazar”, “Павлик Арт”, “Сийлбэр симпозиум”, “Керамикийн симпозиум”, “Усан будаг симпозиум”, “Чулуун сийлбэрийн симпозиум”, “Evolution” үзэсгэлэн болон олон улсын дүрслэх урлагийн наадмын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах юм.

May be an image of 2 people, people standing and indoor

Энэхүү наадам нь дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийн явц, хувьслыг таниулах, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэхэд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, урлагийн боловсролд түлхэц үзүүлэх, олон улсын дүрслэх урлагийн салбарын томоохон фестиваль, биеннале, триеннале, квадринале-д уран бүтээлч, баг хамт олон болон залуу урлаг судлаачдыг бэлтгэх, туршлага хуримтлуулах, салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

May be an image of 2 people, bicycle and outdoors

UB ART FESTIVAL 2021 "УЛААНБААТАР" олон улсын дүрслэх урлагийн наадмын нээлтийг Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлч Э.Цолмонбатын бие даасан үзэсгэлэнгээр нээсэн юм.

Соёлын яамнаас "Өглөөний Улаанбаатар" төслийг дэмжин нийгэмд эерэг хандлагыг урлагаар дамжуулан түгээхээр уран бүтээлчдийн “СУТАЙ ХАЙРХАН” пленэр, усан будгийн симпозиумыг Өглөөний гудамжинд эхлүүлж хамтран ажиллалаа.

May be an image of 5 people, people standing and outdoors

Эх сурвалж: Соёлын яам

Маск зүүсэн л болохоос биш энгийн үе шиг шалгалт өгч байна
Маск зүүсэн л болохоос биш энгийн үе шиг шалгалт өгч байна
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.