Сэлэнгэ аймагт орших хиймэл нууранд 25 настай залуу живжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт орших хиймэл нууранд 25 настай залуу живжээ

/2022.09.12/: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны хиймэл нууранд 1 хүн живсэн гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан очиход алтны уурхайн карьерын хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат Б 25 настай, эрэгтэй живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Орос Киев хот руу цохилт хийж, хоёр хүн амиа алдан, зургаан хүн шархаджээ
Орос Киев хот руу цохилт хийж, хоёр хүн амиа алдан, зургаан хүн шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.