​​​​​​​“Flex” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​​​​​​​“Flex” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

May be an image of 4 people and text

/2022.09.10/: 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдах “Flex” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улс болон АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол Улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцан америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.

2023-2024 оны шалгаруулалтыг цар тахлын улмаас цахимаар явуулах болно. 1 болон 2-р шатны шалгаруулалтыг энэ оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд зохион байгуулах бөгөөд шалгалтыг аль ч байршлаас интернэт ашиглан өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/120438 холбоосоор авна уу.

Эх сурвалж: БШУЯ

БШУЯ-ны удирдлагууд өнөөдөр “Электрон жаал“ сургуулийн үйл ажиллагаатай танилцав
БШУЯ-ны удирдлагууд өнөөдөр “Электрон жаал“ сургуулийн үйл ажиллагаатай танилцав
 
ВИДЕО: Нарны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээлээ
ВИДЕО: Нарны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.