БШУЯ-ны удирдлагууд өнөөдөр “Электрон жаал“ сургуулийн үйл ажиллагаатай танилцав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ-ны удирдлагууд өнөөдөр “Электрон жаал“ сургуулийн үйл ажиллагаатай танилцав

БШУЯ-ны удирдлагууд өнөөдөр "Электрон жаал" сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Боловсролын салбарт цахим шилжилт хийх, математикийн хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр тус сургуультай 2021 оноос хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд 42 сургуулийн 12 мянган сурагчийн математикийн хичээлийн хоцрогдлыг suraad .mn апп ашиглан арилгаж байна.

May be an image of 3 people, people sitting, people standing, indoor and text that says 'боловсрол, засгийнгазар шинжлэх ухааны 2ACE сгии яам 51-262227 www.meds.gov.mn'

Даалгаврын сан бүхий Suraad платформ өмнө нь хэвлэмэл хэлбэртэй байсан бол 2017 оноос цахим хувилбарт шилжсэн байна. Маш энгийнээр тайлбарлавал нэг ангийн 20 хүүхэд 20 өөр түвшний даалгавар ажиллаж хичээлийн жилийн төгсгөл гэхэд нэг түвшинд хүрэх боломж юм. Нэгэнт хоцрогдол үүссэн бол дараа дараагийн агуулгыг ойлгох боломжгүй. Тиймээс хоцрогдсон түвшнээс нь эхлэн багшийн биш цахим сангийн тусламжтайгаар агуулгаа нөхөх боломж бүрджээ. Цаашид бусад хичээлийн агуулгыг энэ хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

May be an image of 8 people, people sitting, people standing, indoor and text

Боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл эхэлж, их нүүдэл хийж байгаа тухай дэлхий нийт ярьж байна. Яг энэ агуулгаар 9 сарын 17-нд дэлхий нийтээрээ хэлэлцэнэ. Монгол улс боловсролын инновац буюу нүүдэлчин ард түмний боловсролын салбарт хийж байгаа нүүдлээ энэ өдрүүдэд танилцуулна.

Эх сурвалж: БШУЯ

Цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн бүртгэлтэй холбоотой таны мэдэх  шаардлагатай зүйлс
Цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн бүртгэлтэй холбоотой таны мэдэх шаардлагатай зүйлс
 
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.