Мөрөн сумыг чиглэсэн хэд хэдэн замыг хаажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөрөн сумыг чиглэсэн хэд хэдэн замыг хаажээ

May be an image of nature and lake

/2021.08.19/: Ойрын өдрүүдэд усархаг бороо ихээр орж байгаа тул орон нутгийн замууд эвдэрч зорчих боломжгүй болох тохиолдлууд гарч байна.

Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний шороон зам усанд автаж сэтэрсэн тул Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумдаас Мөрөн сум руу орох хөдөлгөөний хязгаарлалаа гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иргэд, тээвэрчид аялал, зугаалгаар явах, орон нутагт зорчихдоо холбогдох байгууллагуудаас гаргасан цаг агаар, замын нөхцөл байдалтай холбоотой зөвлөмжийг дагаж тээврийн хэрэгсэл болон хувийн бэлтгэлийг сайтар хангаж тээвэрлэлтэд гарах, гол нуурын ус нэмэгдсэнтэй холбогдуулан зөвшөөрөгдөөгүй зам, гармаар гол, мөрөн гарахгүй байхыг анхааруулж байна.

Усны түвшин нэмэгдсээр байгаа тул иргэд эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

May be an image of nature and body of water

May be an image of nature and body of water

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Хичээлийн хоцрогдлыг арилгахад анхаарч ажиллана
Хичээлийн хоцрогдлыг арилгахад анхаарч ажиллана
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.