/2021.08.19/: Оросын эрчим хүчний нүүрс Европт огцом өслөө гэж Коммерсант хуудсанд бичжээ.
Эрчим хүчний нүүрсний үнэ 5-р сараас хойш хоёр дахин өсч, нэг тонн нь 137 долларт хүрсэн (гурван сарын өмнө 74 доллар байсан).
Үнийн өсөлт нь Азийн экспортын чиглэлд ч нөлөөлсөн. Алс Дорнодын боомтоор FOB нөхцлөөр нийлүүлэлтийн хувьд (худалдагч бараагаа усан онгоцонд хүргэх зардлыг хариуцдаг) нэг тонн нь 146 доллар хүрч байсан бол 5-р сард 96 доллар байсан.
Экспортын зах зээл дээр оросын нүүрсний үнэ өсөх болсон гол шалтгаан нь нүүрсийг орлох бүтээгдэхүүн болох хийн үнийн өсөлт ажээ.
Нэмж дурдахад нүүрс нийлүүлдэг өрсөлдөгч орнууд болох Индонези, Өмнөд Африк экспортынхоо хэмжээг бууруулж байгаа нь зах зээлийн нийлүүлэлтийг бууруулахад хүргэж эрэлтийг ихэсгэж байна.
Эрчим хүчний нүүрсний гол хэрэглэгчид бол цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай цахилгаан станцууд юм. Жишээлбэл, Германд салхины хүч сул байсны улмаас салхин цахилгаан станцыг ажиллуулах боломжгүй болсон тул нүүрсээр ажилладаг үйлдвэрлэлийн хэмжээ эрс нэмэгдсэн байна.
Платц агентлагын таамаглалаар нүүрс хэрэглэдэг техникийн боломж бүхий цахилгаан станцууд түлшийг хийгээр орлох боломж бүрдэнэ гэж харж байгаа юм байна.
Эх сурвалж: lenta.ru