Huawei эргэн ирэхээр тэмцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Huawei эргэн ирэхээр тэмцэж байна

Huawei launches its own mobile operating system on handsets | Business and  Economy News | Al Jazeera

/2021.08.19/: Huawei компанийн гүйцэтгэх захирал "тус компани АНУ-ын хориг арга хэмжээний улмаас уналтанд орсон ч ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн сэнтийд эргэн ирнэ" гэж мэдэгдэв.

АНУ-ын хуучин захиргааны удилдлага Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Huawei компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэн экспортын хар жагсаалтад оруулж, ухаалаг гар утсандаа шаардлагатай дэвшилтэт хагас дамжуулагч зэрэг бүтээгдхүүнийг импортлохыг хориглосон.

Энэ хоригоос болж Huawei компаний хэрэглэгчийн хэлтсийн орлого 2021 оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар буурсан байна. Үүнээс шалтгаалж Huawei компани ухаалаг гар утасны үйлдвэрлэлээрээ 1-т ордог байсан боловч одоо эхний таван байрнаас хасагдаад байна.

Huawei-ийн хамгийн том асуудлын нэг бол Хятадын чип үйлдвэрлэгчид Шэньжэнь хотод төвтэй компанийн шаарддаг хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагч хийх чадваргүй байгаа явдал юм.

Гуо хэлэхдээ, Huawei ухаалаг гар утасны бизнесээ орхихгүй. Үүний оронд технологийг сайжруулахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллах бөгөөд энэ нь Huawei-д ашигтай ба Хятадад үйлдвэрлэсэн цахиур руу нэвтрэх боломжтой болно гэжээ.

"Huawei гар утасны салбарт оршин тогтнох байр сууриа хадгалж байгаа. Чип үйлдвэрлэх чадвар нэмэгдэхийн хирээр ухаалаг гар утасныхаа сэнтийд буцан заларна гэж найдаж байна" гэж Гуо хэлэв.

"Хятад улс чип үйлдвэрлэх боломжтой болох өдөр илүү хурдан ирнэ гэж найдаж байна. Тэр өдөр хүртэл энэ салбар оршин тогтнох бөгөөд бид өрсөлдөх чадвартай утас үйлдвэрлэх технологио хадгалж, хөгжүүлэхийг хичээх болно "гэж Гуо нэмж хэлэв.

Өнгөрсөн жил Huawei бизнесээ авч үлдээхийн тулд Honor нэртэй ухаалаг гар утасны брендээ зарсан.

The Honor 50 and 50 Pro could be the first smartphones with a Snapdragon  778G SoC; Honor tipped to use flagship chipset on the 50 Pro Plus -  NotebookCheck.net News

Ухаалаг гар утасны бизнес тулгарч буй асуудал болох програм хангамж, үүлэн системийг тооцоолох зэрэг чиглэлд Huawei компани анхаарлаа хандуулж байгаа ажээ.

Эх сурвалж: CNBC.COM

Монголын түүх хичээлийн шалгалтад 438 бүртгүүлэгч ирээгүй
Монголын түүх хичээлийн шалгалтад 438 бүртгүүлэгч ирээгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.