Моллайн асуудлаар Монголын үндэсний Олимпын хороо тайлбар хийлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Моллайн асуудлаар Монголын үндэсний Олимпын хороо тайлбар хийлээ

May be an image of 6 people, people standing and indoor

МҮОХ-НООС ТАЙЛБАР ХИЙХ НЬ:

Олимпийн мөнгөн медальт Саид Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ. Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе.

Саид Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж, тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгосон билээ. Харин албан ёсоор хүлээж авах тухайд олимпоос ирсэн тамирчид 14 хоног гэрийн хорионд байх журамтай. Энэ хугацаа дуусахаар олимпод оролцсон тамирчдаа албан ёсоор хүлээн авч, олимпод оролцсоны батламж болох энгэрийн тэмдэгийг гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна.

May be an image of 2 people and people standing

Наймдугаар сарын 23-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар олимпийн наадамд оролцсон тамирчдыг хэзээ хүлээн авч, ОУОХ-ноос ирүүлсэн батламж, үнэмлэх тэмдэгийг гардуулж өгөх тов гарах болно.

Улсаас олгох мөнгөн урамшууллын хувьд Засгийн газрын тогтоол гарсан. Олимпийн медальтанд сар бүр олгох мөнгөн дэмжлэг 2022 оны нэгдүгээр сараас олгогдож эхлэх учиртай. Энэ бүхнийг түүнд сайн тайлбарлан хэлээгүйн улмаас үл ойлголцол гарсанд МҮОХ харамсаж байна.

Саид Моллай болоод бусад бүх тамирчдадаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, дахин ийм үл ойлголцол гаргахгүйн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Эх сурвалж: МҮОХ

Олимпын медаль хүртсэн тамирчдыг энэ сарын 25-нд шагнана
Олимпын медаль хүртсэн тамирчдыг энэ сарын 25-нд шагнана
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.