/2021.08.19/ Биеийн тамир спортын улсын хорооноос олимпын шагнал хүртсэн тамирчдад шагнал урамшуулал олгох талаар мэдээлэл хийлээ.
Тамирчид Токиогоос ирээд тусгаарлалтад орсон. Тусгаарлалтад байх хугацаандаа олон нийтийн газраар явсан талаар УОК хатуу сануулга өгч тусгаарлалтдаа байхыг шаардсан. Энэхүү тусгаарлалтын хугацаа энэ сарын 24-нд дуусна. Үүний дараагаар наймдугаар сарын 25-нд 10 цагаас Монгол Улсын ерөнхийлөгч тамирчдыг хүлээж авч шагнаж урамшуулна.
12:30 цагаас Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдаа хүлээн авч шагнаж урамшуулах төлөвлөгөөтэй байна гэв.
Олимпын медаль хүртсэн тамирчдыг орон байраар шагнах засгийн газрын шийдвэр наймдугаар сарын 4-нд гарсан гэв.
Мөн тэрбээр, улсын шигшээ багийн тамирчдын нэг сарын цалин 300 мянга гаруй байсныг хоёр дахин нэмж 700 гаруй мянган төгрөг болгосон.
Медаль авсан тамирчдын нутгийн зөвлөл орон байраар шагнагдсан. Улсаас тамирчдад шагналаа олгоогүй байгаа наймдугаар сарын 25-нд албан ёсоор гардуулна гэв.
Олимпод 43 тамирчин нэмэгдээд дасгалжуулагчтай нийт 120 гаруй хүн явсан. Эмчийн нэрийг өгөөгүй учраас жудочдын эмч яваагүй. Яагаад яваагүй шалтгааныг жудо бөхийн холбооноос тодруулна гэв.