“Тогтвортой хөгжлийн зорилтууд 2022” Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 дахь удаагийн чуулга уулзалт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тогтвортой хөгжлийн зорилтууд 2022” Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 дахь удаагийн чуулга уулзалт болно

/2022.09.02/ НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-нийгмийн комисс /НҮБ-ын АНДЭЗНК/, Эдийн засаг, хөгжлийн яам /ЭЗХЯ/, Монгол Улс дахь НҮБ хамтран "Тогтвортой хөгжлийн зорилтууд 2022" Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 дахь удаагийн чуулга уулзалтыг энэ сарын 7,8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтын зорилго нь Зүүн хойд Азийн бүс нутгийн олон талт бүлгүүд ТХЗ-ын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршино. Чуулга уулзалтыг 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ нь ТХЗ-ын хэрэгжилтийн асуудлаарх янз бүрийн салбаруудын хэтийн төлөвийн талаар санаа бодлоо солилцох дэд бүс нутгийн платформ болж өгдөг юм. Энэ жилийн чуулга уулзалт нь 2023 онд гүнзгийрүүлэн үнэлж, дүгнэх ундны ус, ариун цэврийн байгууламж, хямд цэвэр эрчим хүч, аж үйлдвэр инноваци, дэд бүтэц, тогтвортой хотууд ба олон нийт болон ТХЗ-ын төлөөх түншлэл, түүнчлэн Хүнсний аюулгүй байдал гэсэн таван ТХЗ-д анхаарлаа төвлөрүүлнэ.

Зорилго тус бүртэй холбоотой гол асуудлууд болон нэн тэргүүнд авч үзвэл зохих үйл ажиллагааг салбар хуралдаан зохион байгуулах, бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэх, асуулт хариултын цаг гаргах байдлаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Чуулга уулзалтын үр дүн нь бүс нутгийн дээд түвшний /Ази, Номхон далайн орнуудын Тогтвортой хөгжлийн чуулган буюу АНДОТХЧ/ болон дэлхийн /Тогтвортой хөгжлийн дээд түвшний улс төрийн чуулган буюу ТХДТЧ/ ТХЗ-ын чуулганы хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах юм.

Чуулга уулзалт Монгол Улсын хувьд яагаад чухал ач холбогдолтой вэ?

  • Энэ жилийн чуулга уулзалтаар хэлэлцэгдэх сэдвүүд нь эрчим хүч, уян хатан буюу тэсвэрлэх чадвартай дэд бүтэц, тогтвортой хотууд бөгөөд эдгээр нь Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхтэй нягт уялдаа холбоотой.
  • 2023 онд зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганд танилцуулах ТХЗ-ын хэрэгжилтийн хоёр удаагийн үндэсний сайн дурын илтгэлээ /ҮСДИ/ бэлтгэх ажлыг Монгол Улсад ид хийж буй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар ҮСДИ бэлтгэхтэй холбоотой асуудал, авсан сургамжийн талаар мэдээлэл солилцох тусгайлсан салбар хуралдаан явагдана.
  • Уг чуулга уулзалт нь НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ"-г хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах боломж юм.
Жимс, ногоо худалдаалж буй цэгүүдэд хяналт, шинжилгээ хийж байна
Жимс, ногоо худалдаалж буй цэгүүдэд хяналт, шинжилгээ хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.