“Говийн чоно 2022” Олон улсын сургалтыг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Говийн чоно 2022” Олон улсын сургалтыг зохион байгуулна

May be an image of 6 people, people sitting, people standing, military uniform and indoor

/2022.09.02/: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Баянхонгор аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд есдүгээр сарын 05-11-нд зохион байгуулна.

Мөн Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын болон улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

May be an image of outdoors

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдана.

Тус сургалт, дадлага сургуулилтад АНУ-ын аврагчид болон Монгол Улсын аврах тусгай анги, баруун болон төвийн бүсийн 10 гаруй аймгийн Онцгой байдлын газрын аврагчид оролцохоос гадна 70 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм.

Эх сурвалж: ШСАА

Сурагчид сурах бичиг худалдан авах шаардлагагүй
Сурагчид сурах бичиг худалдан авах шаардлагагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.