Сурагчид сурах бичиг худалдан авах шаардлагагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчид сурах бичиг худалдан авах шаардлагагүй

/2022.09.02/: Сурагчид сурах бичгээ худалдан аван шаардлагагүй ба сургуулийн номын сангаас хэрэглэнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, харин дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр тус тус сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглүүлдэг. Иймд эцэг эх асран хамгаалагчид номын дэлгүүр болон гар дээрээс ном худалдаалагчдаас сурах бичгийг худалдан авах шаардлагагүй юм.

2022-2023 оны хичээлийн жилд сургуулиудын номын санд нэмэлтээр шаардлагатай сурах бичгүүдийг сургуулиудаас ирүүлсэн захиалга болон статистик мэдээлэлд үндэслэн хэвлэн нийлүүлж эхлээд байна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

ЭТТ: Цогтцэций сумыг 50 мянган хүнтэй суурьшлын бүс болгохоор ажиллаж байна
ЭТТ: Цогтцэций сумыг 50 мянган хүнтэй суурьшлын бүс болгохоор ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.