Караокед нэвтэрч цахилгаан бараа хулгайлсан этгээдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Караокед нэвтэрч цахилгаан бараа хулгайлсан этгээдийг баривчилжээ

/2022.09.02/: Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Караокед хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 61 настай эмэгтэй “С”-ийн эзэмшлийн караокед 22 настай эрэгтэй “Г” гэгч хууль бусаар нэвтрэн цахилгаан бараа хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: ЦЕГ

Хүчилтөрөгч худалдан авдаг зардлаар үйлдвэр байгуулжээ
Хүчилтөрөгч худалдан авдаг зардлаар үйлдвэр байгуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.