Хүчилтөрөгч худалдан авдаг зардлаар үйлдвэр байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчилтөрөгч худалдан авдаг зардлаар үйлдвэр байгуулжээ

Хятадын Төмөрлөгийн PSA Хүчилтөрөгчийн генераторын үйлдвэр үйлдвэрлэл,  үйлдвэр |Бинуо

/2022.09.02/: Аймаг, орон нутагт байгуулсан хүчилтөрөгчийн бэрсэг үйлдвэрүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд том дэвшилж болж байна.

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрүүд нь 1 цагт 20 м3 хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бидний амьсгалж буй агаарыг шүүж, цэвэршүүлсэн 95-97хувийн цэвэршилттэй, эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг дэвшилтэд технологи дээр суурилсан юм.

20м3/цаг Хүчин чадалтай хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн өртөг дунджаар 590 сая төгрөг бөгөөд нэг аймгийн 2-3 жилд хүчилтөрөгч худалдан авдаг байсан төсөвтэй тэнцэх зардлаар байгуулагдсан. Эхний 2 жилд ханган нийлүүлсэн байгууллагын баталгаат хугацаатай бөгөөд цаашдын засвар үйлчилгээ, хугацаатай солигддог сэлбэг хэрэгслийн тухайн эрүүл мэндийн байгууллага хариуцан ажиллах юм.

  • Аймгийн үйлдвэрээс сумд, хувийн хэвшлийн ЭМБ-ыг хангах боломж бүрдсэн;
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломж бүрдсэн /Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс засал гэх мэт/;
  • Хүчилтөрөгчийн хязгаарлагдмал нөөцөд баригдахгүй эмнэлзүйн стандарт зааврын дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн;
  • Захиалга, тээвэрлэлт, баллон болон автомашины хүчин чадал, аюулгүй байдал зэрэг олон асуудал цогцоор шийдэгдсэн;
  • Эдийн засгийн үр ашигтай.
  • Коронавируст халдварын үед хүчилтөрөгчийн хэрэгцээ хамгийн чухал байдаг тул технологи нэвтэрсэн өдрөөс эхлэн үр дүнгээ өгсөн.
  • Цаашид аймаг орон нутгийн эмнэлэгт чанартай тусламж үйлчилгээг нэвтрүүлэх бааз суурь бий болж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Дарханы замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэхийг үүрэг болгожээ
Дарханы замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэхийг үүрэг болгожээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.