Тайланд улстай “Худалдааны хамтарсан хороо“ байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайланд улстай “Худалдааны хамтарсан хороо“ байгуулна

/2022.09.02/: Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны есдүгээр сарын 5-7-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, тус Хамтарсан хорооны анхдугаар уулзалтыг зохион байгуулж, УИХ-ын Дарга Г.Занданшатар Тайландын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзах юм.

Түүнчлэн Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит дагалдан ирэх тайландын бизнесийн төлөөлөгчид Монголын холбогдох бизнесийн төлөөлөлтэй “Business Matching” уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: ГХЯ

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.