Ерөнхий сайд цэцэрлэг сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд цэцэрлэг сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа

May be an image of 8 people, people sitting, people standing and suit

/2022.09.01/: Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байсан тогтолцоог халахад төрийн болон төрийн бус байгууллагууд нягт хамтран ажилласан.

Улсын Их Хурал, болон Засгийн газар холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилтийг сувгуудыг нээж өгсөн бол нийслэлийн засаг даргын тамгын газар болон дүүрэг хороод санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, цэцэрлэгийн удирдлага хамт олон ч идэвх зүтгэлтэй ажилласан юм. Өнөөдөр хамтын хичээл зүтгэлийнхээ үр дүнтэй танилцаж хэд хэдэн сургууль цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

May be an image of 3 people, people standing and text

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140904 хүүхдийн суудлыг бэлдээд байна. 1 дүгээр шатны элсэлтээр хүсэлт илгээсэн 113 мянган хүүхдийг цэцэрлэгт хуваариллаа. Хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 10-ны өдөр эхэлнэ.

Цэцэрлэгийн хүртээмж сайжрахаас гадна хамран сургах тойргийн зарчим бармталсан учир авто замын ачаалал тодорхой хувиар буурна гэж тооцож байна. Мөн залуу гэр бүл, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх боломжтой юм.

Ерөнхий сайд болон албаны бусад хүмүүс хүчин чадлаа нэмэгдүүлсэн цэцэрлэг болон түрээсийн байртай танилцахаас гардна Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд мөн зочилсон. Тус сургууль энэ хичээлийн жилээс 11 дүгээр сургуулийн менежментийг нутагшуулж байгаа юм.

May be an image of 6 people, child, people standing, indoor and textMay be an image of 8 people, people standing, indoor and textMay be an image of 3 people, people standing, eyeglasses and textЭх сурвалж: БШУЯ

Дэлгэрмөрөн-Шишхэд сав газрын даргыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болголоо
Дэлгэрмөрөн-Шишхэд сав газрын даргыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.