/2022.09.01/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Тэрээр Дэлгэр мөрөн голын дэргэдэх хайрга дайрга олборлолтыг шууд зогсоож тухайн газрыг 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нөхөн сэргээхийг Аймгийн Засаг дарга болон БОАЖГ-ын даргад үүрэг болголоо. Мөн тэрээр:
- Тухайн ААН-ийг голоос хол хайрга дайрга олборлох газрыг дүйцүүлж өөр газарт олгох
- Байгаль орчныг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлээгүй Хөвсгөл аймгийн БОАЖГ Даргад 1 сарын хугацаат үүрэг даалгавар (Эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх) өглөө.
- Дэлгэрмөрөн-Шишхэд сав газрын даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, "Байгаль орчноо хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага шууд тооцож байхыг бусад харьяа газруудад анхааруулья" гэв.
Эх сурвалж: БОАЖЯ